Sonntag, 18. Mai 2008

O'noodor sonind o'gson yariltslaga, 2004

МУИС-ийн Монгол судлалын сургуулийн багш Жанцангийн Бат-Ирээдvйтэй уулзлаа. Тэрбээр саяхан ОХУ-д хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

-Сvvлийн vеийн сонин сайхан юу байна, алба ажил сайн уу?
-Би МУИС-ийн бvтээгдэхvvн. 1986 оноос эхлэн их сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан, багш, 1998 оноос 2003 оны эхэн хvртэл МУИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал байв. Тvvний дараа ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Тєв Ази судлалын институтэд Германы ДААД-ын урилгаар зочин профессороор ажилласан. Тавдугаар сараас Их сургуульдаа vргэлжлvvлэн багшилж байна.

-Ном бvтээл арвин уу? Таныг гадаадын олон оронд ном хэвлvvлсэн гэж дуулсан?
-Надад 1991-1995 онд Англи, Монголын Засгийн Газар хоорондын соёлын хэлэлцээрийн дагуу Английн Лондоны их сургуульд багшаар ажиллах сайхан завшаан тохиолдсон юм. Би тэр vед залуу багш байсан, харин УИХ-ын дарга асан С.Тємєр-Очир багш намайг дэвшvvлэн дэмжсэнд би маш их баярлаж явдгаа энэ далимд хэлж болохсон болов уу.

Энэ хугацаанд мєн Кэмбриж, Лийдсийн их сургуульд багшилж байлаа. Англид байхдаа номын сан, номын дэлгvvр хоёрт цагийг бардаг байсан. Номын дэлгvvрээс Монголын тухай ном олох гэхээр бараг байдаггvй байв. Гадаадын бараг бvх хэлний цуврал байдаг хэсэгт монгол хэлний номтой болох юмсан гэсэн бодлын vvднээс ном хэвлэдэг бараг бvх компанид захиа бичиж vзсэн. Бvгдээрээ л «Судалж vзлээ, зах зээл нь маш бага юм байна, уучлаарай, хэрэг болохоор хэлнэ ээ» гэсэн хариу ирvvлнэ. Ер нь монгол судлалын номыг 10000 хувиас дээш хэвлэдэггvй юм гэж Онон Єргєнгєє гуай надад хэлж байсан нь vнэн юм билээ.

Азаар Австралийн «Лонели Планет» гэдэг хэвлэлийн газар захиалгаа ирvvлж, гэрээ хийх санал тавьсан. Ингээд єєрийн англи анд, номын хамтран зvтгэгч, монгол судлаач Алан Сандерс гуайтай хамтран жуулчдад зориулсан анхны монгол хэлний ном бичиж хэвлvvлсэн юм. Одоо Монголд ирж байгаа бvх жуулчны халаасанд энэ ном бий. Нєгєє нэг ном нь Англи, Америкийн хамтарсан «Раатлэж» хэмээх алдартай компанид хэвлvvлсэн «Монгол хэлний яриа» хэмээх сурах бичиг. Yvнийг гадаадын ихэнх монгол судлалын тєвvvдэд хэрэглэж байгаа. Мєн дэлхийн хєгжилтэй гэх орнуудын гайгvй номын дэлгvvрт бvгдэд нь бидний ном бий. Одоо монгол хvн Англи, АНУ, Япон, Австрали, Канад, Шинэ Зеланд, Герман, Франц зэрэг томоохон орны ямар ч номын дэлгvvрт монгол хэлнийхээ номыг олж vзэж чадна.

-Москвад хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан гэсэн, баяр хvргэе.
-2003 онд эрдмийн ажлаа хийх гэж захирлын албаа єєрийнхєє саналаар єгсєн. 2004 оны шувтаргаар ОХУ-д байдаг Бельгийн «Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль»-д хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Сэдэв нь миний дэд докторын ажлын vргэлжлэл байсан. Уг сэдвийг анх Их сургуульд багш болоод их эрдэмтэн Чой.Лувсанжав багшаасаа амлаж байсандаа би их бэлгэшээдэг. Энэ бол монгол хэлний арвин баялаг vгийн сангийн нэгээхэн хэсэг болох ойролцоо утгын тухай судалгаа юм. Миний ажлын гол утга учир нь монгол хэлэнд ойролцоо утгын бvхэл бvтэн тогтолцоо байдаг гэдгийг хэлний жишээ баримтаар батлахад байсан. Энэ ажлыг онолын болон практикийн чухал ач холбогдолтой сэдэв байна гэж Оросын монгол судлаачид, хэл шинжээчид vнэлсэн.

-Сvvлийн vед хийж байгаа томоохон эрдэм шинжилгээний ажил юу байна?
-Сvvлийн хэдэн жил гадаадын хvнд монгол хэл заах аргаар нэлээд ажиллаж байгаа. Гадаад хvнд монгол хэл заах арга бол англи хэлийг гадаад хvнд заахтай адил єєрийн гэсэн онцлогтой, хэл шинжлэл, заах аргын тусгай ухаан юм. Yvнийг шинжлэх ухааны vvднээс хєгжvvлж, шинэчлэх хэрэгтэй байна. Миний мєрєєдєл бол нэг сайхан «Монгол хэлний тайлбар толь» хийх явдал. Yvнийгээ гvйцэлдvvлэхийн тулд хичээж байна. Одоо бараг 70 хувьдаа орчихсон болов уу. Тєр засаг, ухаант ард, єглєгийн эздийг ойлгож, тусалж дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Дэлхий дээр эх хэлнийхээ толь бичиггvй хvмvvс бол монголчууд л байна. Я.Цэвэл авгайн толь олдохоо ч болилоо, хэрэгцээ шаардлага ч єєр болж байна. Мєн судалгааныхаа чиглэлтэй амин холбоотой «Монгол хэлний ойролцоо vгийн дэлгэрэнгvй толь»-ийг хэвлэхэд бэлэн болгосон.

-Монгол судлаач хvнтэй ярихад монгол судлалын тухай ярихгvй байж болохгvй байх?
-Монголын судлалыг дотоод дахь, гадаад дахь хэмээн хоёр хэсэгт хувааж болно. Манай Монголын монгол судлал хvчтэй байгаа. Монгол судлалын тєв ч Монголдоо л байгаа, тийм ч байх ёстой. МУИС, ШУА, МУБИС зэрэг сургалт, эрдэм шинжилгээний газрууд судалгааны гол тєв болж байна. Харин vvнийг ойлгодог, хєхиvлэн дэмждэг улс тийм олон биш нь маш харамсалтай. Сvvлийн жилvvдэд Ерєнхийлєгч маань харин олон зvйлийг санаачлан хийж, тvлхэж урагшлуулж байна. Тухайлбал жил бvр гадаадын нэг монгол судлаачийг шалгаруулж, Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал хvртээн, Олон улсын Монгол судлалын холбооноос Дэлхийн монгол судлаачдын их чуулганыг хуралдуулж, Монгол судлалын Yндэсний холбооноос зуны сургалт зохион байгуулж, зардал зайсанг нь хариуцаж байгаа.

МУИС гадаадын Монгол судлалын тєвvvдэд Монголд хэвлэгдсэн шинэ ном бvтээлийг єєрийн боломжийн хэрээр хvргэх, хандивлах ажлыг санаачлан эхлvvлсэн зэрэг сайхан санал санаачилгууд олон бий. Гадаадад байгаа монгол судлаачдыг хєхиvлэн дэмжих явдал маш чухал. Ингэхгvй бол монгол судлал цэцэглэн дэлгэрч байсан олон оронд гал нь бєхєх нь байна шvv гэдгийг сануулмаар байна. Yvнийг улсын бодлогод хавчуулууштай.

-Дээд боловсролын талаар ямар бодолтой байна?
-Их сургуулиуд тооны хойноос хєєцєлдсєєр эцэстээ оюутандаа дарагдаад хєдєлж чадахаа бараг байчихлаа. Тоо гэдэг нь мєнгє. Харамсалтай нь сургалтын тєлбєр хямд, зарлага их тул хэчнээн оюутан аваад ч ашиггvй. Даацаас хэт хэтрvvлж байж жаахан юм олно гэсэн vг. Єєрєєр хэлбэл єєрийнхєє хvчин чадлаас хэд дахин давсан оюутан элсvvлж байгаа нь бизнес ухаантай юм. Миний бодлоор жишээлбэл МУИС-ийг vндэсний анхны их сургууль, vндэс суурь, боловсон хvчин сайтай гэдэг утгаар нь сонгодог маягтай том сургууль болгох ёстой. Ийм олон сургууль байх утга учир алга. Одоо нэгтгэх хэрэгтэй гэдэгт санал нэгддэг.

Ер нь Монголд хэдхэн хvчтэй их сургууль байхад л болох юм. Иргэний буюу хvмvvнлигийн, анагаах ухааны болон техник технологийн, цэргийн буюу тусгай зориулалтын гэх мэт. Одоо бол зуун ямаанд жаран ухна гэдгийн vлгэр болоод байна. Материаллаг эд бvтээдэг хvмvvсийг ихээр бэлтгэх хэрэгтэй шvv дээ.
Манайх сvvлийн хэдэн жил боловсролыг ямар ч бодлогогvйгээр эрхэлж байгаад хэргийн гол оршиж байгаа юм. Боловсролын байгууллагыг боловсроогvй хvмvvс удирдах нь сэтгэлгээний хоцрогдлыг бєєцийлдєг хамгийн тэнэг хэрэг юм даа. Байсан бvхнээ vгvй хийж аваад одоо эргээд байгуулах гэж баларч байна.

-Сэтгэлгээний хоцрогдлыг бєєцийлдэг гэснээс монгол хvний сэтгэлгээний єєрчлєлтийн талаар та юу хэлэхсэн бол?
-Монгол хvний сэтгэлгээ єєрчлєгдєж байгаа. Гэхдээ маш бага. Цєєхєн хvн амтай улс хурдан єєрчлєгдєх бvрэн боломжтой юм шиг байгаа юм. Харин олон хvнтэй газар бол єєр. Yvнийг Германы их сургуульд багшлахдаа харсан. Би хуучнаар бол зvvн Германд амьдарсан юм л даа. Тэнд байх хугацаанд надад хоёр тєвєгтэй зvйл тохиолдсон. Нэг нь манай эхнэр гэнэт євдєєд цєсний хагалгаа хийлгэсэн, нєгєє нь манай гэрт, миний ажлын єрєєнд тус бvр нэг удаа хулгайч орсон юм. Би энэ хоёр асуудлыг шийдvvлэх гэж эмнэлэг, цагдаа хоёроор гvйж, асуудалд хэрхэн хандахыг нь харахад, тэнд баруун Германы эмнэлгийн болоод цагдаагийн хувцас ємссєн зvvний толгойтой нєхєр сууж байгаа нь илт байсан. Эндээс би хvний оюун ухаан сэтгэлгээ тухайн хvнтэйгээ дуусах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингэхээр бидний vе дууссаны дараа бидний сэтгэлгээ дуусна гэдэг Баабарын vг яг vнэн. Монгол хvн гэхдээ юмыг тусгаж авахдаа их сэргэлэн, ухаалаг. Хэрэв зєв авбал шvv.

Нэг зvйлийг зориуд хэлэхэд бvгдээрээ адилхан байх гэдэг монгол хvний нvvдлийн сэтгэлгээ хаа сайгvй байна. Тэр баян бол би баян байх ёстой, тэр жийптэй бол би бас гэж барьцах, тєв зам дээр чихэж байж машины урд нь гарах, хvний гайгvй бизнесийг хуулаад, хулгайлаад vзэж алдах, єєрєєсєє дээр гарах вий гэж vхтэлээ айх, уурлах, чичрэх, муу явбал баярлах, таашаал авч, сэтгэл хангалуун сайхан байх бvгд энд багтана.

-Таныг саяхан Британийн номын санд уригдлаа гэж сонссон…?
-1990-ээд оны эхээр Лондонд багшилж байхаас Британийн музейнхэнтэй холбоотой байж, тэнд байгаа монгол ном, судрыг vзэж байлаа. Тэнд монгол, манж, тєвд олон ном байснаас гадна каталог хийгээгvй монгол ном фондод нь зєндєє. Тэдний урилгын дагуу монгол номын каталог хийх тєсєл боловсруулах ажлаар долоо хоног ил, далд номын фондод нь ажиллаад ирлээ. Британийн номын сан бол АНУ-ын Конгрессийн номын сан, Оросын Улсын нийтийн номын сан, Австралийн vндэсний номын сан, Бээжин дэх Хятадын vндэсний номын сан, Каир дахь Египетийн Yндэсний номын сантай эн зэрэгцэх их номтой, хvн тєрєлхтний оюуны охь бvхнийг цуглуулсан их ордон гэдгийг манай соёлт хvмvvс бvгд мэдэж байгаа. Оросын Улсын нийтийн номын сан 28 сая, манай Yндэсний номын сан дєрвєн сая номтой гэсэн. Сонирхуулж нэг хоёр баримт хэлэхэд Британийн номын сан 150 сая ном, найман сая шуудангийн маркийн цуглуулгатай, жилд гурван сая шинэ ном авдаг, єдєрт таван ном юм уу материал vзэхэд 80 мянган жил болох материалтай юм билээ.
Энд монгол гар бичмэл, эх бичгvvд жинхэнэ эхээрээ хадгалагдаж байгааг нvдээрээ vзэж, гараараа барилаа. Цаашид эдгээр ном, материалыг нийтийн хvртээл болгох талаар тус номын сан, Кэмбрижийн их сургуультай ярьж тєлєвлєсєн зvйл байгаа.

-Тэнд ер нь хэчнээн улсын юм байдаг бол?
-Ухаантай улс чинь хэрэгтэй юмыг хэдийд, яаж авахаа мэдэж байна, цаг нь болохоор яаж vнэд оруулахаа ч бас мэдээж мэднэ. Гагц манайх ч биш дэлхийн хvн тєрєлхтний оюунаараа бvтээсэн нарийн нандин бvхэн энд байгаа гэж би тvрvvн хэлсэн.
-Сонирхолтой яриа єрнvvлсэн танд баярлалаа. Эрдэм судлалын ажилд тань амжилт хvсье.


Keine Kommentare: