Sonntag, 11. Mai 2008

ИЖИЙ МИНЬ, ИЖИЙ МИНЬ

Хаврын өдрийн уртад

Харж л тоссон ижий минь дээ

Хайр хайрын дээдээрээ

Хайлж уярсан ээжий минь дээ, ижий минь ээ

Зуны халуун наранаас

Зулайг минь халхалсан ижий минь дээ

Замтай жимтай хорвоод

Зааж л залбирсан ээжий минь дээ, ижий минь ээ

Намрын сэрүүн борооноос

Намайг нөмөрлөсөн ижий минь дээ

Нартын буурал орчлонд

Намбайж насалсан ээжий минь ээ, ижий минь ээ,

Өвлийн хүйтэн жавраас

Өнгөрүүлж тойруулсан ижий минь дээ

Өрөвдөж энэрэх ухаанаар

Үрсээ өсгөсөн ээжий минь дээ, ижий минь ээ,

ижий минь ээ



Үгийг Ж.Бат-Ирээдүй

Хөгжмийг МУГЗ Д.Баттөмөр

Keine Kommentare: